Зарлал
  • 2013 оны эхний 10 сарын байдлаар 66277 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 4192 төрөлтөөр буюу 6.8 хувиар нэмэгдсэн байна. Эхний 10 сарын байдлаар нийт 66618 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 4271 хүүхдээр буюу 6.9 хувиар нэмэгджээ. Нийт амьд төрсөн хүүхдийн 51 хувь нь хүү, 49 хувь нь охин байна. Эхний 10 сарын байдлаар амьгүй төрсөн хүүхдийн тоо 446 байгаа бөгөөд амьгүй төрөлтийн түвшин 1000 нийт төрөлтөд 6.6 байна. 2013 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 26 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 5 тохиолдлоор буурч 100000 амьд төрөлтөд 39.0 байна. Нялхсын эндэгдлийн 953 тохиолдол бүртгэгдэж, амьд төрсөн 1000 хүүхдэд 14.3 ногдож байна . 1000 нийт төрөлтөд ногдох перинаталь эндэгдлийн түвшин 14.1 байна. 2013 оны эхний 10 сарын байдлаар 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1181 тохиолдол бүртгэгдэж, амьд төрсөн 1000 хүүхдэд 17.7 ногдож байна. 2013 оны эхний 10 сарын байдлаар халдварт бус өвчлөлийн 1103931 тохиолдол бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеийнхээс өвчлөл 176.1 мян тохиолдлоор буюу 18.9 хувиар нэмэгджээ. Бүртгэгдсэн халдварт бус өвчлөлийн 10 хувийг нь осол гэмтлийн шалтгаант өвчлөл эзэлж байна. Улсын хэмжээнд 2013 оны эхний 10 сарын байдлаар 599.3 мян түргэн тусламжийн дуудлага хүлээн авч гүйцэтгэснээс 11.1 хувь нь алсын, 6.2 хувь нь осол гэмтлийн дуудлага эзэлж байна. 2013 оны эхний 10 сарын байдлаар нас баралтын 13411 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 857 тохиолдлоор буурсан байна. Нас барсан хүний 60 хувь нь эрэгтэй, 40 хувь нь эмэгтэй байна. Хорт хавдрын шалтгаантай нас баралт 22.8 хувийг, осол гэмтэл гадны шалтгаант нас баралт 18 хувийг эзэлж байна. Улсын хэмжээнд 30 төрлийн 31730 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 112.8 байгаа бөгөөд оны мөн үеэс 4343 тохиолдлоор буюу 12.0 хувиар буурчээ. Амьсгалын замын цочмог халдварт өвчин 39.6 хувийг, зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдварт өвчин 38,7 хувийг эзэлж байна.
  • Чихрийн шижин өвчний эрт илрүүлгийн үзлэгт нийт 17301 хүн хамрагдаж, хамрагдвал зохих хүн амын 2,7 хувийг эзэлж байна.
  • Артерийн гипертензи эрт илрүүлгийн үзлэгт нийт 26090 хүн хамрагдаж, хамрагдвал зохих хүн амын 4,6 хувийг эзэлж байна.
  • Улсын хэмжээнд 2012 оны эхний 5 сарын байдлаар 23 төрлийн 20065 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд 72,2 ногдож байна.
  • 2012 оны эхний 5 сарын байдлаар тав хүртэлх насандаа 591 хүүхэд эндсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 14 тохиолдлоор, амьд төрсөн 1000 хүүхэд тутамд 2,1 хүүхдээр буурсан байна.
  • Улсын хэмжээнд 2012 оны эхний 5 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 492 тохиолдол бүртгэгдэж амьд төрсөн 1000 хүүхдэд 16,4 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үеэс 6 тохиолдол буюу 1000 амьд төрөлтөд ногдох хүүхдийн эндэгдэл 1.9-оор буурсан байна.
  • 2012 оны эхний 5 сарын эхийн эндэгдлийн 17 тохиолдол бүртгэгдэж 100.000 амьд төрөлтөд 56,5 байна.
  • Амьд төрсөн 30064 хүүхдийн 51.3 хувь нь эрэгтэй, 48.7 хувь нь эмэгтэй байна. Өнгөрсөн оны мөн үеэс 2275 хүүхдээр нэмэгдсэн байна. Амьд төрсөн хүүхдийн 3.9/1202/ хувь нь бага жинтэй буюу 2500 гр-аас доош жинтэй төржээ
  • 2012 оны эхний 5 сарын байдлаар 29914 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеэс 2277 төрөлтөөр буюу 8,2 хувиар нэмэгдсэн байна.
  • Нийт нас баралтын 61,5 хувь нь эрэгтэй, 38,5 хувь нь эмэгтэй байна. Нас баралтын 24,4 хувь нь эмнэлэгт нас барсан бөгөөд үүнээс 24,1 хувийг хоног болоогүй нас баралт эзэлж байна.
  • 2012 оны эхний 5 сарын байдлаар нийт нас баралтын 7328 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 131 тохиолдлоор нэмэгдсэн байна.
Төрийн үйлчилгээ

Notice: Undefined variable: found in /opt/lampp/htdocs/counter/inc.counter.php on line 20
Өнөөдөр15
Өчигдөр281
Энэ 7 хоногт821
Нийт257012
Сурталчилгаа

Сурталчилгаа


Notice: Undefined variable: type in /opt/lampp/htdocs/content.php on line 39

Notice: Undefined variable: type in /opt/lampp/htdocs/content.php on line 39
“ТАМХИГҮЙ АЖЛЫН БАЙР” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА.
2012-05-31

Зорилго

Эрүүл мэндийн болон бусад салбарт “Тамхигүй ажлын байр” бий болгох замаар эрүүл зан үйл төлөвшүүлэх мэдээлэл сургалт, сурталчилгааны Үндэсний стратегийг хэрэгжүүлэх, эрүүл ажиллах орчин бүрдүүлэх, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд байгууллага, хамт олны оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх.

Хамрах хүрээ

  • Аймаг, нийслэлийн тамхигүй орчин бүрдүүлэх үйл ажиллагааг анх удаа зохион байгуулж байгаа байгууллага;
  • Энэ чиглэлээр өмнө нь төсөл, хөтөлбөрт хамрагдаж,  хэрэгжүүлж байсан байгууллагууд оролцоно.

Уралдааны хүрээнд хийгдэх үйл ажиллагааны чиглэлүүд 

  • Тамхигүй ажлын байр, орчин бүрдүүлэх ажлыг зохион байгуулах багийг бүрдүүлж, үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх;
  • Байгууллагын хэмжээнд одоо мөрдөгдөж буй дүрэм, журманд тамхигүй орчин бүрдүүлэх талаар тусгах болон шинээр эрх зүйн баримт бичиг гаргаж, мөрдөж ажиллах;
  • Байгууллагын ажилтан/суралцагчдын дунд тамхи таталтын байдал, дам тамхидалтад өртөж байгаа байдал, тамхитай орчин, эрүүл мэндийн талаар уралдааны өмнө ба дараа судалгаа хийж, дүгнэлт гаргах;
  • Тамхигүй ажлын байр, орчин бүрдүүлэх уриалга, хөдөлгөөн өрнүүлж байгууллага, хамт олон, үйлчлүүлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх;
  • Байгууллагын гадна, дотоод орчинд тамхи татахыг хориглосон үйл ажиллагааг зохион байгуулах;
  • Тамхины хэрэглээ, хор холбогдлын талаар ажилтан/үйлчлүүлэгч/ суралцагчдын мэдлэг, хандлага, дадлыг өөрчлөх, зан үйлийг төлөвшүүлэх мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийж, гарын авлага материал боловсруулах, хэвлүүлэх, тараах.

Уралдааныг дүгнэх шалгуур үзүүлэлтүүд 

  • 100 хувь тамхигүй орчин бүрдүүлэх  төсөл боловсруулах;
  • 100 хувь тамхигүй орчин бүрдүүлэх  ажлын хэсэг томилогдсон байдал;
  • Тамхигүй орчин бүрдүүлэхээр байгууллагын гаргасан дүрэм, журам, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал;
  • 100 хувь тамхигүй орчин бүрдүүлэх  кампанит ажлын хүрээнд хийгдсэн үйл ажиллагааны төрөл, байгууллагын ажиллагсад, гэр бүлийнхэн, оюутан, сурагчид, эцэг эхчүүдийг хамруулсан байдал, хамрагдсан хүний тоо, гарсан үр дүн;
  • Байгууллагын орчин, ажлын байранд  тамхи татахыг хориглосон, тамхины хор холбогдлыг сурталчилсан мэдээлэл, сургалт, сурталчилгааны материал, санамж байрлуулсан байдал;
  • Ажлын байран дээр болон  байгууллагын ойр орчимд тамхи татдаггүй болсон байх
  • Ажлын байранд тамхи таталтын өнөөгийн байдал, тамхитай орчны талаар судалгаа хийсэн байдал;
  • Тамхигүй орчин бүрдүүлэх чиглэлээр бусад байгууллагатай хамтран ажилласан байдал.

Уралдааны  хугацаа

  • Уралдаан зарлах хугацаа: 2012 оны 05 сарын 01 -06 сарын 15
  • Уралдаанд оролцох хүсэлт хүлээж авах эцсийн хугацаа: 2012 оны  06 сарын 15
  • Уралдаанд оролцож буй байгууллагуудын мэдээллийг олон нийтэд сурталчилах:2012 оны 06 сарын 18- 06 сарын 29
  • Үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан хүлээн авах эцсийн хугацаа: 2012 оны 11 сарын 02
  • Уралдааныг дүгнэх хугацаа: 2012 оны 11 сарын 05- 11 сарын 30
  • Уралдааны дүнг зарлах  хугацаа: 2012 оны 12 сарын 03-12 сарын 07
  • “Тамхигүй ажлын байр” уралдаанд шалгарсан байгууллагыг сурталчилах хугацаа: 2012 оны 12 сарын 10-наас 12 дугаар сарын 20. 

Уралдааны шагналын сан

Уралдаанд оролцсон доорх байгууллагуудаас тус тус шалгаруулан байр эзлүүлэх ба шалгарсан байгууллага, хамт олныг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчилна.

  • Тамхигүй орчин бүрдүүлэх үйл ажиллагааг анх удаа зохион байгуулж буй байгууллагууд;
  • Тамхигүй орчин бүрдүүлэх чиглэлээр өмнө нь төсөл, хөтөлбөрт хамрагдаж,  хэрэгжүүлсэн байгууллагууд.

                        1-р байр -2                                          тус бүр 1 500 000 төгрөг

                        2-р байр – 3                                        тус бүр 1 200 000 төгрөг

                        3-р байр -3                                          тус бүр    700 000 төгрөг.      

Уралдаанд ирүүлэх материалд тавигдах шаардлага

  • Тухайн байгууллагын уралдаанд оролцох хүсэлт гаргасан албан бичиг, баталгаажуулсан байх;
  • 100 хувь тамхигүй орчин бүрдүүлэхээр боловсруулсан төслийн баримт бичиг. Төслийг “Эрүүл мэндийг дэмжих сангаас санхүүжилт хүсэх төсөл бичих заавар батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2010 оны 04 сарын 09-ны өдрийн 117 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан төсөл бичих зааврын дагуу бичнэ /тушаалыгwww.doh.gov.mn сайтад байрлуулсан болно/.
  • Тамхигүй орчин бүрдүүлэх чиглэлээр өмнө нь төсөл, хөтөлбөрт хамрагдан,  хэрэгжүүлж байсан байгууллагууд  батламж, гэрчилгээний хуулбарыг хавсаргана.

Уралдааны материал хүлээн авах

  • Уралдаанд оролцох байгууллагын хүсэлт, төслийн баримт бичгийг 2012 оны 06 сарын 15-ны Баасан гарагийн 18.00 цагаас  өмнө;
  • Уралдаанд оролцсон байгууллагууд үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг 2012 оны 11 сарын 02-ны Баасан гарагийн 18.00 цагаас  өмнө ЗГХА-ЭМГ-ын Нийгмийн Эрүүл Мэндийн Хэлтэст ирүүлнэ.
  • Материалыг цахим болон  шуудангаар  ирүүлсэн тохиолдолд  хүлээж авсан тухай хариу мэдэгдэнэ.
  • Хугацаа хэтэрсэн материалыг хүлээж авахгүй болно.
  • Уралдаанд шалгараагүй төслийн баримт бичгийг буцааж олгохгүй.

Манай хаяг:

  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, С.Зоригын гудамж 13Б /Улсын клиникийн төв эмнэлгийн урд талд/

Уралдааны үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газрынwww. doh.gov.mn цахим хуудас болон  Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн 70110893 дугаарын утсаар лавлана уу. 

ЗГХА-ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

 ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САН

 

Хамтран ажиллагч байгууллага