Зарлал
  • 2015 оны эхний 2 сарын байдлаар 12711 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 186 төрөлтөөр буюу 1.5 хувиар нэмэгдсэн байна. Эхний 2 сарын байдлаар нийт 12798 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 174 хүүхдээр буюу 1.4 хувиар нэмэгджээ. Нийт амьд төрсөн хүүхдийн 51.6% хувь нь хүү, 48,4% хувь нь охин байна. Эхний2 сарын байдлаар амьгүй төрөлтийн түвшин 1000 нийт төрөлтөд 5.5 байна. 2015 оны эхний 2 сарын байдлаар эхийн эндэгдлийн 2 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 5 тохиолдлоор буурч 100000 амьд төрөлтөд 15.6 байна. Нялхсын эндэгдлийн 212 тохиолдол бүртгэгдэж, амьд төрсөн 1000 хүүхдэд 16.6 ногдож байна . 1000 нийт төрөлтөд ногдох перинаталь эндэгдлийн түвшин 13.9 байна. 2015 оны эхний 2 сарын байдлаар 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл246 тохиолдол бүртгэгдэж, амьд төрсөн 1000 хүүхдэд 19.2 ногдож байна. 2015 оны эхний 2 сарын байдлаар халдварт бус өвчлөлийн270291 тохиолдол бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеийнхээс өвчлөл 19628 мян тохиолдлоор буюу 7.3 хувиар нэмэгджээ. Бүртгэгдсэн халдварт бус өвчлөлийн7.1 хувийг нь осол гэмтлийн шалтгаант өвчлөл эзэлж байна. Улсын хэмжээнд 2015 оны эхний 2 сарын байдлаар 135451 түргэн тусламжийн дуудлага хүлээн авч гүйцэтгэснээс 9.3 хувь нь алсын, 7.5 хувь нь осол гэмтлийн дуудлага эзэлж байна. 2015 оны эхний 2 сарын байдлаар нас баралтын 2632 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 182 тохиолдлоор буурсан байна. Нас барсан хүний 59,5 хувь нь эрэгтэй,40,5 хувь нь эмэгтэй байна. Осол гэмтэл гадны шалтгаант нас баралт 13.8 хувийг эзэлж байна. Улсын хэмжээнд 20 төрлийн 5531 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд18.7 байгаа бөгөөд оны мөн үеэс 497 тохиолдлоор буюу8.9 хувиар өсчээ. Амьсгалын замын цочмог халдварт өвчин 34.7 хувийг, зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдварт өвчин 49,2 хувийг эзэлж байна.
Төрийн үйлчилгээ

Notice: Undefined variable: found in /opt/lampp/htdocs/counter/inc.counter.php on line 20
Өнөөдөр71
Өчигдөр1072
Энэ 7 хоногт11
Нийт3871
Баннер

Баннер


Notice: Undefined variable: type in /opt/lampp/htdocs/content.php on line 39

Notice: Undefined variable: type in /opt/lampp/htdocs/content.php on line 39

Хамтран ажиллагч байгууллага