Зарлал
  • 2014 оны эхний 9 сарын байдлаар 61310 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 1625 төрөлтөөр буюу 2.7 хувиар нэмэгдсэн байна. Эхний 9 сарын байдлаар нийт 61674 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 1684 хүүхдээр буюу 2.7 хувиар нэмэгджээ. Нийт амьд төрсөн хүүхдийн 51 хувь нь хүү, 49 хувь нь охин байна. Эхний 9 сарын байдлаар амьгүй төрөлтийн түвшин 1000 нийт төрөлтөд 6.4 байна. 2014 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 19 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буурч 100000 амьд төрөлтөд 30.8 байна. Нялхсын эндэгдлийн 912 тохиолдол бүртгэгдэж, амьд төрсөн 1000 хүүхдэд 14.8 ногдож байна . 1000 нийт төрөлтөд ногдох перинаталь эндэгдлийн түвшин 14.5 байна. 2014 оны эхний 9 сарын байдлаар 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1111 тохиолдол бүртгэгдэж, амьд төрсөн 1000 хүүхдэд 18.0 ногдож байна. 2014 оны эхний 9 сарын байдлаар халдварт бус өвчлөлийн 1145035 тохиолдол бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеийнхээс өвчлөл 154.5 мян тохиолдлоор буюу 13.5 хувиар нэмэгджээ. Бүртгэгдсэн халдварт бус өвчлөлийн 8.8 хувийг нь осол гэмтлийн шалтгаант өвчлөл эзэлж байна. Улсын хэмжээнд 2014 оны эхний 9 сарын байдлаар 576.5 мян түргэн тусламжийн дуудлага хүлээн авч гүйцэтгэснээс 10.2 хувь нь алсын, 6.8 хувь нь осол гэмтлийн дуудлага эзэлж байна. 2014 оны эхний 9 сарын байдлаар нас баралтын 12404 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 415 тохиолдлоор буурсан байна. Нас барсан хүний 60 хувь нь эрэгтэй, 40 хувь нь эмэгтэй байна. Хорт хавдрын шалтгаантай нас баралт 23.2 хувийг, осол гэмтэл гадны шалтгаант нас баралт 17.7 хувийг эзэлж байна. Улсын хэмжээнд 28 төрлийн 24968 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 85.3 байгаа бөгөөд оны мөн үеэс 4272 тохиолдлоор буюу 17.1 хувиар буурчээ. Амьсгалын замын цочмог халдварт өвчин 35.3 хувийг, зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдварт өвчин 44,1 хувийг эзэлж байна.
Төрийн үйлчилгээ

Notice: Undefined variable: found in /opt/lampp/htdocs/counter/inc.counter.php on line 20
Өнөөдөр85
Өчигдөр211
Энэ 7 хоногт25
Нийт6587
Баннер


Notice: Undefined variable: type in /opt/lampp/htdocs/content.php on line 39

Notice: Undefined variable: type in /opt/lampp/htdocs/content.php on line 39
2012-03-14

Эрүүл мэндийн сайд, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны Журам шинэчлэн батлах тухай 491/А472 дугаар хамтарсан тушаалын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам”-аас:

 

Эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагаа нь эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, үнэлэх, баталгаажуулахад чиглэгдэнэ.

Мэргэшлийн зэрэг нь ахлах, тэргүүлэх, зөвлөх гэсэн 3 шатлалтай бөгөөд зэргийг шатлал алгасуулан олгохгүй.

Мэргэшлийн зэргийн хоорондох шатлал ахиулах хугацаа 5 ба түүнээс дээш байна.

Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэшлийн зэргийг давхцуулан олгохгүй бөгөөд зөвхөн ажиллаж буй мэргэжлийн чиглэлээр зэрэг олгоно.

Хүний их эмч, эм зүйч, уламжлалт анагаах ухааны эмч, нүүр амны их эмч, сувилагч мэргэжлээр зөвлөх зэрэг олгоно. 

 

А. Нийтлэг шалгуур

Ахлах зэрэг

Тэргүүлэх зэрэг

Зөвлөх зэрэг

1.Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй,  зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэн нь мэргэжил эзэмшсэн диплом, мэргэшлийн үнэмлэхтэй байх

2.Тухайн мэргэжлээрээ 8-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх

2.Тухайн мэргэжлээрээ 13< жил тасралтгүй ажилласан байх, одоо тухайн мэргэжлээрээ ажиллаж буй

2.Тухайн мэргэжлээрээ 20 ба < жил тасралтгүй ажилласан, одоо тухайн мэргэжлээрээ ажиллаж буй

  1. Ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх
  2. Тухайн мэргэжлээрээ төрөлжсөн мэргэжил эзэмшсэн байх
 
   

5.Боловсролын докторын зэрэгтэй байх

Б. Тусгай шалгуур

Тухайн мэргэжлийн салбар  зөвлөл мэргэжлийн онцлогийг харгалзан мэргэшлийн зэргийн шатлал тус бүрээр тусгай шалгуурыг боловсруулж, хэрэгжүүлэх ба нийтлэг шалгуурт байгаа үзүүлэлтийг тусгай шалгуурт давхцуулахгүй байна.


Эмгэг судлалын тусгай шалгуур

Лабраторийн тусгай шалгуур

Уламжлалтын тусгай шалгуур

Мэргэжлийн зэрэг горилогчийн өргөдлийн маягт

Сувилагчийн тусгай шалгуур

Нийгмийн эрүүл мэндийн тусгай шалгуур

Эх барихын шалгуур үзүүлэлт

Мэс заслын шалгуур үзүүлэлт

Мэдрэлийн шалгуур

Мэдээгүйжүүлгийн шалгуур үзүүлэлт

Сэргээн засахын шалгуур үзүүлэлт

Чих хамар хоолойн шалгуур үзүүлэлт

Нүдний шалгуур үзүүлэлт

Дүрс оношилгооны шалгуур үзүүлэлт

Нүүр ам судлалын шалгуур үзүүлэлт

Халдвартын шалгуур үзүүлэлт

Арьсны шалгуур үзүүлэлт

Дотрын шалгуур үзүүлэлт

Эм холбоо шалгуур үзүүлэлт

Өрх тусгай шалгуур

Хавдрын шалгуур үзүүлэлт

 

2014 ОНД  МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН ШАЛГАЛТЫН  МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ,   ЗОХИОН БАЙГУУЛАХ НИЙГЭМЛЭГ, ХОЛБОО

Хамтран ажиллагч байгууллага