Зарлал
  • 2013 оны эхний 10 сарын байдлаар 66277 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 4192 төрөлтөөр буюу 6.8 хувиар нэмэгдсэн байна. Эхний 10 сарын байдлаар нийт 66618 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 4271 хүүхдээр буюу 6.9 хувиар нэмэгджээ. Нийт амьд төрсөн хүүхдийн 51 хувь нь хүү, 49 хувь нь охин байна. Эхний 10 сарын байдлаар амьгүй төрсөн хүүхдийн тоо 446 байгаа бөгөөд амьгүй төрөлтийн түвшин 1000 нийт төрөлтөд 6.6 байна. 2013 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 26 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 5 тохиолдлоор буурч 100000 амьд төрөлтөд 39.0 байна. Нялхсын эндэгдлийн 953 тохиолдол бүртгэгдэж, амьд төрсөн 1000 хүүхдэд 14.3 ногдож байна . 1000 нийт төрөлтөд ногдох перинаталь эндэгдлийн түвшин 14.1 байна. 2013 оны эхний 10 сарын байдлаар 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1181 тохиолдол бүртгэгдэж, амьд төрсөн 1000 хүүхдэд 17.7 ногдож байна. 2013 оны эхний 10 сарын байдлаар халдварт бус өвчлөлийн 1103931 тохиолдол бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеийнхээс өвчлөл 176.1 мян тохиолдлоор буюу 18.9 хувиар нэмэгджээ. Бүртгэгдсэн халдварт бус өвчлөлийн 10 хувийг нь осол гэмтлийн шалтгаант өвчлөл эзэлж байна. Улсын хэмжээнд 2013 оны эхний 10 сарын байдлаар 599.3 мян түргэн тусламжийн дуудлага хүлээн авч гүйцэтгэснээс 11.1 хувь нь алсын, 6.2 хувь нь осол гэмтлийн дуудлага эзэлж байна. 2013 оны эхний 10 сарын байдлаар нас баралтын 13411 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 857 тохиолдлоор буурсан байна. Нас барсан хүний 60 хувь нь эрэгтэй, 40 хувь нь эмэгтэй байна. Хорт хавдрын шалтгаантай нас баралт 22.8 хувийг, осол гэмтэл гадны шалтгаант нас баралт 18 хувийг эзэлж байна. Улсын хэмжээнд 30 төрлийн 31730 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 112.8 байгаа бөгөөд оны мөн үеэс 4343 тохиолдлоор буюу 12.0 хувиар буурчээ. Амьсгалын замын цочмог халдварт өвчин 39.6 хувийг, зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдварт өвчин 38,7 хувийг эзэлж байна.
  • Чихрийн шижин өвчний эрт илрүүлгийн үзлэгт нийт 17301 хүн хамрагдаж, хамрагдвал зохих хүн амын 2,7 хувийг эзэлж байна.
  • Артерийн гипертензи эрт илрүүлгийн үзлэгт нийт 26090 хүн хамрагдаж, хамрагдвал зохих хүн амын 4,6 хувийг эзэлж байна.
  • Улсын хэмжээнд 2012 оны эхний 5 сарын байдлаар 23 төрлийн 20065 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд 72,2 ногдож байна.
  • 2012 оны эхний 5 сарын байдлаар тав хүртэлх насандаа 591 хүүхэд эндсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 14 тохиолдлоор, амьд төрсөн 1000 хүүхэд тутамд 2,1 хүүхдээр буурсан байна.
  • Улсын хэмжээнд 2012 оны эхний 5 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 492 тохиолдол бүртгэгдэж амьд төрсөн 1000 хүүхдэд 16,4 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үеэс 6 тохиолдол буюу 1000 амьд төрөлтөд ногдох хүүхдийн эндэгдэл 1.9-оор буурсан байна.
  • 2012 оны эхний 5 сарын эхийн эндэгдлийн 17 тохиолдол бүртгэгдэж 100.000 амьд төрөлтөд 56,5 байна.
  • Амьд төрсөн 30064 хүүхдийн 51.3 хувь нь эрэгтэй, 48.7 хувь нь эмэгтэй байна. Өнгөрсөн оны мөн үеэс 2275 хүүхдээр нэмэгдсэн байна. Амьд төрсөн хүүхдийн 3.9/1202/ хувь нь бага жинтэй буюу 2500 гр-аас доош жинтэй төржээ
  • 2012 оны эхний 5 сарын байдлаар 29914 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеэс 2277 төрөлтөөр буюу 8,2 хувиар нэмэгдсэн байна.
  • Нийт нас баралтын 61,5 хувь нь эрэгтэй, 38,5 хувь нь эмэгтэй байна. Нас баралтын 24,4 хувь нь эмнэлэгт нас барсан бөгөөд үүнээс 24,1 хувийг хоног болоогүй нас баралт эзэлж байна.
  • 2012 оны эхний 5 сарын байдлаар нийт нас баралтын 7328 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 131 тохиолдлоор нэмэгдсэн байна.
Төрийн үйлчилгээ

Notice: Undefined variable: found in /opt/lampp/htdocs/counter/inc.counter.php on line 20
Өнөөдөр22
Өчигдөр274
Энэ 7 хоногт750
Нийт223251
Сурталчилгаа

Сурталчилгаа


Notice: Undefined variable: type in /opt/lampp/htdocs/content.php on line 39

Notice: Undefined variable: type in /opt/lampp/htdocs/content.php on line 39
Судалгаа
2012-12-18

Засварын багажны судалгаа, үнэлгээний тайлан

Нэг. Үндэслэл

 Эмнэлгийн хэмжил зүй гэдэг нь хэмжил зүйн нэгэн чиглэл бөгөөд гол үүрэг нь эрүүл мэндийн салбарт хэмжлийн нэгдмэл байдлыг болон шинжилгээ, оношлогоо, эмчилгээний хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хэмжигдэхүүний үнэн зөв байдлыг хангах ажил юм.

2009 оны 11 дүгээр сард Монгол Улсын Засгийн газрын 346 дугаар тогтоол гарч “Эрүүл мэндийн салбарт хэмжлийн нэгдмэл байдлыг хангах” тухай хөтөлбөр батлагдан гарсан.  

Дэлгэрэнгүй

Хувийн хэвшлийн ЭМБ-ын 2013 оны 1-р улирлын орлого, зарлагын тайлангийн нэгтгэл


Дэлгэрэнгүй

ЭМЯ-ны харьяа байгууллагуудын Үйлчлүүлэгч- үйлчилгээ үзүүлэгчдийн сэтгэл  ханамжийн судалгаа

Зорилго: Эрүүл мэндийн байгууллагуудын Үйлчлүүлэгч- Үйлчилгээ үзүүлэгчдийн сэтгэл ханамжийг  судлан, шийдвэр гаргагчдыг нотолгоонд суурилсан мэдээллээр хангах. 

Зорилт:

  • Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны талаархи Үйлчлүүлэгчид-Үйлчилгээ үзүүлэгчдийн  сэтгэл ханамжийг  тодорхойлох
  • Бодлого боловсруулах, хэрэгжүүлэх түвшинд нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргахад мэдээллээр хангах   

Дэлгэрэнгүй

Эрүүл мэндийн байгууллагуудын орны ашиглалт, хэрэгцээ

Үндэслэл: ЭМЯ, ЭМХТ-ийн 2012 онд хийсэн “Тусламж үйлчилгээний хүлээгдэл” судалгааны үр дүнгээс харахад  эмчлүүлэгчид тусламж, үйлчилгээний онцлогоос хамааран наад зах нь 1-7 хоног,  ачаалалтай үед  14 ба түүнээс дээш хоног ор хүлээж байна.  Орны хүлээгдэлд  эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээний онцлог, орны ачаалал, өвчлөл, яаралтай хэвтэлт,  орны ачааллыг  бууруулах удирдлага зохион байгуулалт, төлөвлөлт  хангалтгүй зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна. Иймд орны ашиглалтын олон жилийн (2000-2011 он) дундаж статистик үзүүлэлтийг судлан, орны ашиглалт хэрэгцээг тодруулах замаар орны хүлээгдлийг бууруулах, тусламж, үйлчилгээний онцлог, эрэлтэд нийцсэн зөв зохион байгуулалт хийхэд  баримт нотолгоогоор хангах нь энэхүү ажлын үндэслэл болж байна.  

Дэлгэрэнгүй

 

Эмнэлгийн тоног төхөөрөмжтэй холбоотой стандартын судалгааны  хураангуй

Үндэслэл:

Монгол улсын Шадар сайдын 2012 оны 11 дугаар сарын 26-ны өдрийн 42 дугаар “Үндэсний стандартын шинжлэх ухаан техникийн түвшинд улсын үзлэг явуулах тухай” тушаал, удирдамжийн дагуу үндэсний хэмжээнд мөрдөгдөж буй бүх салбарын стандартуудад техникийн үзлэг явуул

Дэлгэрэнгүй

 

Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмнэлгийн тоног   төхөөрөмжийн инженер,техникийн ажилчдын судалгаа

НЭГ. АЖЛЫН ҮНДЭСЛЭЛ

Орчин үед оношлогоо, эмчилгээний техник, технологид шинжлэх ухааны сүүлийн үеийн хөгжлийн үр дүнг шингээсэн тоног төхөөрөмжүүд өргөн нэвтэрсээр байгаа бөгөөд өвчтөнийг зөв зүйтэй, богино хугацаанд оношлох, шинжилгээ хийх, мэс ажилбар гүйцэтгэх, төхөөрөмжийн ажиллагааны чанарын үзүүлэлтийг баталгаажуулах нарийн мэргэжилтэнг бэлтгэн гаргах зайлшгүй шаардлагатай бий болсон. 

Дэлгэрэнгүй

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ДАХЬАЛБАН БУС ТӨЛБӨР

Судалгааны зорилго

Эрүүл мэндийн салбар дахь албан бус төлбөрийг тооцож, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдыг баримт, нотолгоогоор хангахад  энэхүү судалгааны зорилго оршино.

Судалгааны зорилтууд

  1. Албан бус төлбөрийг тусламж, үйлчилгээгээр болон тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын төрлөөр тооцох.
  2. Албан бус төлбөр төлж буй шалтгаан, учир холбогдлыг тодруулах

Хүлээгдэж буй үр дүн

  1. Албан бус төлбөрийг тусламж, үйлчилгээгээр болон тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын төрлөөр тооцож, албан бус төлбөр төлж буй шалтгаан, учир холбогдол тодорхойлогдоно.
  2. Албан бус төлбөрийг бууруулах бодлогын зөвлөмж боловсрогдоно.                   
  3. Дэлгэрэнгүй


 

Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагуудын тусламж үйлчилгээний хүлээгдэл

  Судалгааны зорилго, зорилт

 Зорилго: Эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээний хүлээгдэл, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох

 Зорилт:

  • Тусламж, үйлчилгээний хүлээгдлийг судлах;
  • Эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний хүлээгдлийг бууруулах санал, зөвлөмж боловсруулах

 Судалгааны ач холбогдол:

 Энэхүү судалгаа нь эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн хүрээнд тусламж, үйлчилгээний хүлээгдлийг анх удаа Үйлчлүүлэгч-Үйлчилгээ үзүүлэгч (COPE) хоёр талыг хамруулан судлаж байгаагаар ач холбогдолтой.

                                                                                                                                                    Дэлгэрэнгүй

 

 

Эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалд хамруулах  шаардлагатай эрсдлийн үнэлгээ

Зорилго:

Эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалд хамруулах шаардлагатай эрсдлийн үнэлгээ  хийх

Зорилт:

  • Хариуцлагын даатгалын хууль боловсруулахад  шаардлагатай, эрсдэл өндөртэй  ажил, мэргэжил, тусламж, үйлчилгээг судлах
  • Эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын тухай хууль боловсруулахад анхаарах шаардлагатай санал, зөвлөмж боловсруулах

Арга зүй ба мэдээлэл боловсруулалт: Үнэлгээнд  чанарын судалгааны аргыг ашиглав. Тусгайлан боловсруулсан асуулгаар бүлгийн болон ганцаарчилсан ярилцлагууд хийж, судалгааны хугацаа, санхүүжилтээс хамааран утсан холбоо, цахим шууданг ашиглан, зарим мэдээллийг авав. Чанарын судалгааны аргыг ашиглав. Мөн ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн байгууллагууд, 21 аймгийн ЭМГ, нэгдсэн эмнэлэгт  тусгайлан боловсруулсан асуулга, хүснэгтэн загвараар мэдээллийг цахим шуудангаар авч, үнэлгээ, дүн шинжилгээ хийлээ.   

 Дэлгэрэнгүй

 

Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын 2012 оны жилийн эцсийн орлого, зарлагын тайлан нэгтгэл

                                                                                                                                                    Дэлгэрэнгүй

Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын 2012 оны жилийн эцсийн орлого, зарлагын тайлан хураангуй

                                                                                                                                                    Дэлгэрэнгүй

КЛИНИКИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН 2012 ОНЫ ДААТГУУЛАГЧИД ҮЗҮҮЛСЭН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЙЛАН


                                                                                                                                                                             Дэлгэрэнгүй


ЗҮРХ СУДАС, ХАВДАР, ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЭРСДЭЛТ ЗАН ҮЙЛИЙГ БУУРУУЛАХАД ӨРХИЙН ЭМНЭЛГИЙН ОРОЛЦОО БА МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ

С.Дуламсүрэн 1 , Н.Сэвжид 2 Л.Ширнэн 2 Т.Өнөрцэцэг 2

  1 ,Шинэ нийгмийн эрүүл мэнд ТББ, 2ЗГХА-ЭМГ

Оршил:  Зүрх судас, хавдар, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрсдэлт зан үйлийг бууруулахад  өрхийн эрүүл мэндийн төвөөс  үзүүлж буй тусламж, үйлчилгээ, тулгамдсан асуудал, мэргэжил арга зүйн дэмжлэгийг  судлах замаар Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах Үндэсний хөтөлбөрийн үр дүнтэй хэрэгжүүлэхэд нотолгоогоор хангах нь  энэхүү ажлын үндэслэл юм.

Зорилго: Зүрх судас, хавдар, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх,  эрт илрүүлэх, эрсдэлт зан үйлийг бууруулахад өрхийн эмнэлгийн үүрэг оролцоо, тэдгээрт үзүүлж буй  мэргэжил арга зүйн дэмжлэгийг судлах

Зорилт:

  1. Зүрх судас, хавдар, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрсдэлт зан үйлийг бууруулахад өрхийн эрүүл мэндийн төвөөс  үзүүлж буй тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг  судлах
  1. Эрүүл мэндийн анхдагч шатлалын тусламжид суурилан, Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах Үндэсний хөтөлбөрийн үр дүнтэй хэрэгжүүлэх,  эрсдэлт зан үйлийг бууруулахад чиглэсэн зөвлөмж боловсруулах

Судалгааны ач холбогдол: 

  • Мэргэжил арга зүйгээр хангадаг тал болон шууд удирдлаганд ажилладаг 2 талыг хамруулан судлаж байгаагаар ач холбогдолтой.
  • Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийн 2 дахь шатны хэрэгжилтийг үр дүнтэй болгоход шийдвэр гаргагчдыг нотолгоогоор хангахад оршино. 

Дэлгэрэнгүй

 

ТАМХИ, ТАМХИНЫ ХЭРЭГЛЭЭНИЙ ТАЛААР МЭДЛЭГ, ХАНДЛАГА ДАДАЛ, СУРТАЛЧИЛГААНЫ ХЭРЭГЦЭЭГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА

 

Судалгааны зорилго: Архангай аймгийн Цэцэрлэг сумын хүн амын тамхины талаарх мэдлэг, хандлага, тамхи таталтын тархалтыг тогтоож цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардлагатай зөвлөмж боловсруулах үндсэн зорилготой болно.

Судалгааны зорилт:

  • Архангай аймгийн Цэцэрлэг сумын хүн амын тамхины талаарх мэдлэг, хандлагыг тогтоох;
  • Сонгогдсон сумын хүн амын тамхины тархалтыг тодорхойлох;
  • Цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардлагатай зөвлөмж боловсруулах;

Судалгааны арга зүй: Судалгааг тоон (асуумж) болон чанарын (бүлгийн ярилцлага) аргаар гүйцэтгэлээ. Судалгааны хамрах хүрээ нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын насанд хүрсэн нийт 201 хүнийг хамруулсан.  Ярилцлагад нийт 50 орчим хүнийг хамруулж урьдчилан боловсруулсан асуумжийн дагуу ярилцсан. Асуулгын аргаар цуглуулсан мэдээллийг Epi-Info программд шивж оруулан дүн шинжилгээг SPSS-15.0 программ хангамжийг ашиглан боловсруулав. Тоон судалгаагаар 201 хүн амын мэдээлэлд дүн шинжилгээ хийлээ.  

Дэлгэрэнгүй

       
 ГАДААДАД ЭМЧЛҮҮЛЭГЧДИЙН СУДАЛГАА

Судалгааны зорилго:

Монгол улсын иргэдийн гадаад оронд оношилгоо, эмчилгээний хийлгэх бодлого, эрх зүйн орчин, зуучлал, бүртгэл мэдээллийн өнөөгийн байдлыг судлан, тусламж үйлчилгээний төрлөөр зардлыг тооцон дүгнэлт, зөвлөмж гаргах

Зорилт

  1. Монгол улсын иргэд гадаад оронд оношилгоо, эмчилгээ хийлгэхэд баримталж буй бодлого, эрх зүйн орчны өнөөгийн байдлыг судлах
  2. Гадаад оронд оношилгоо, эмчилгээ хийлгэсэн иргэдийн бүртгэл мэдээлэл ба зуучлалын өнөөгийн байдлыг тогтоох
  3. Монго улсын иргэд гадаад оронд оношилгоо, эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой зардлыг тусламж үйлчилгээний төрлөөр тооцох

Дэлгэрэнгүй

 

 

 

Хамтран ажиллагч байгууллага